Сэлэнгэ аймаг руу тээшний галт тэрэг аялж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-03 18:18:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын чиглэлд тээшний галт тэрэг аялж эхэлсэн байна.

Энэхүү тээшний галт тэрэг нь долоо хоногийн мягмар, пүрэв, баасан, ням гарагт Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд явах гэнэ. Харин даваа, лхагва, бямба гарагт Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлд аялаад буцахдаа Эрдэнэт-Салхит-Улаанбаатар чиглэлд явах аж.

Энэхүү тээшний галт тэрэг аялахтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа өртөөний тээш 24 цагаар ажиллана. Үүгээр үйлчлүүлэх иргэд 023647-43984 дугаарын утсанд хандаж эм тариа, ахуйн хэрэглээний бараа болон гарал үүслийн бичигтэй мах тээвэрлүүлж болох юм байна. 

Холбоотой мэдээ