Сонгогчдод “Facebook»-ийн коммент нөлөөлдөг

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-28 16:07:18

НЬЮ-ЙОРК. /BBC/. Сонгуулийн үеэр хүмүүс нэр дэвшигчдийг сонгох үедээ бусдын санал бодлыг тэр дундаа нийгмийн сүлжээнүүд дэх тайлбаруудыг гол баримжаагаа болгодог байна.

Ийм дүгнэлтийг тодорхой нэр дэвшигчийг сонгох сонгогчдын алгоритмыг судалсан Америкийн Делаверын их сургуулийн судлаачид хийжээ. “Facebook” нийгмийн сүлжээн дэх улстөрчдийн талаарх комментуудыг судлах нь сонгуульд ихээхэн нөлөөлдөг болох нь тогтоогдсон гэж “The Journal of Experimental Political Science” сонинд бичсэн байна.

Судлаачдын явуулсан туршилтад сайн дурын хоёр бүлэг оролцжээ. Тэдэнд “Facebook”-т нээсэн зохиомол улстөрчийн хуудсыг үзүүлсэн байна. Эхний бүлэг нь хуудсыг сайшаасан тайлбар бичиж байсан бол нөгөөх нь эрс шүүмжилж байжээ.

Эцэст нь хоёр бүлэг хоёул танихгүй хүмүүсийн бичсэн санал бодлыг дагаж, тэднийг өгсөн дүгнэлтэд нэгдэхээр шийдсэн байна.

Сонирхолтой нь улстөрчийн комментод бичсэн хариу туршилтад оролцогсдын санал бодолд огт нөлөөлөөгүй байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд