БНӨСУ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-30 14:30:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагыг төлөөлж Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа. 


Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 28-ны 121 дүгээр тушаалаар “Тэргүүний ажилтан” тэмдгээр  НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Батдоржийг,


“Онц гал сөнөөгч” тэмдгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Лхагвасүрэнг


ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1094 дүгээр тушаалаар “Ахмад” цолоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Батсуурийг,

 

 

ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1093 дугаар тушаалаар “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүх, УУАА-ийн аврагч, ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболд, НОБГ-ын НАА-105-ын аврагч, ахлах ахлагч Б.Дэмбэрэл, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бямбаа, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батсайхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын Хархорин сум дахь гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Умбазар, Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Ганзориг, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Энх-Амарыг,

“Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Галбадрахыг,

“Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Н.Ганболд, Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Энхболд, Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Батсуурь нарыг,

“Ахлах ахлагч” цолоор Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, ахлагч Б.Энхтайваныг,  Дорнод аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлагч З.Алтаншагай нарыгшагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ