ХНХЯ программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-22 13:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанарын баталгаажуулалтыг хангах, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх, оролцогч байгууллагын идэвхийг сайжруулах зорилготой.

Энэ хүрээнд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв мэдээллийн технологийн салбарын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, багшийн ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана. Мөн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлагын судалгаа хийх, богино хугацааны мэдээлэл технологийн сургалт зохион байгуулах юм. Үүнээс гадна ХНХЯ-ны харьяа байгууллагын боловсон хүчний мэдээлэл технологийн хэрэглээний чанарыг сайжруулахад тусална.  

Холбоотой мэдээ