“Эрүүл уушгины төлөө хамтдаа” аян эхлүүллээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-20 17:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрдэнэс-Тавантолгой” ХК Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын дунд “Эрүүл уушгины төлөө хамтдаа” аяныг энэ сарын 18-нд эхлүүллээ.

Аяныг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн зөвлөл” хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд нүүрс тээвэрлэгч 400 гаруй жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, хүнд металлын хэмжилт хийх юм. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 600 гаруй жолоочийн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн үзлэгт хамруулна. Аян ирэх сарын 18 хүртэл үргэлжилнэ.  

Холбоотой мэдээ