“PepsiCo”-н тэргүүн асан нас баржээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 13:18:53

НЬЮ-ЙОРК. /CNN/. Pepsi Cola компанид 1963-1971 онуудад ерөнхийлөгчөөр ажиллаж, 1971-1986 онуудад ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байсан Дональд Кендалл 99 насандаа таалал төгсжээ.


Кендалл ЗХУ болон Хятадад бизнесээ хөгжүүлсэн Америкийн анхны бизнес эрхлэгчдийн нэг юм. ЗХУ-ын зах зээлд “Pepsi” ундаа гарч ирэхэд нөлөөлсөн хүн бол тэр юм. Москва хотод 1959 онд болж байсан “АНУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн” хэмээх үзэсгэлэнд Дональд Кендалл ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущевтай уулзаж,  “Pepsi” ундааны амталгаа хийхийг санал болгож байжээ. Тийнхүү 1970-аад оны эхээр ЗХУ-д Pepsi" ундааг үйлдвэрлэх, худалдаалах тухай яриа хэлэлцээг хийж байсан аж. 


Хамгийн том ундаа үйлдвэрлэгчдийн нэг “PepsiСo” компани нь сүүн бүтээгдэхүүн, чипс болон бусад бүтээгдэхүүнийг гаргадаг байна. 

Холбоотой мэдээ