Энэтхэгт барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-08-26 14:21:43

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Даваа гаргийн орой Энэтхэгийн Махараштра мужийн Махад хотод таван давхар орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 16 болж нэмэгдлээ гэж “The Times of India” сонин мэдээлэв.


Эмгэнэлт явдал болсон газарт аврах ажиллагаа үргэлжилж байна. Өмнө нь аврагчид нурангин дороос 60 хүнийг эсэн мэнд гарган авчээ. Тэдний дунд дөрвөн настай хүүхэд байсан байна. Урьдчилсан мэдээллээр, борооны улирлын үеэр Махараштра мужид наймдугаар сард тогтмол ордог хүчтэй аадар бороо нуралтын шалтгаан болжээ.


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүний амь эндсэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ