А.Лукашенко: "Гадны аюул нүүрлэсэн тохиолдолд Орос улс бидэнд тусална”

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-16 10:14:41

МИНСК. /TASS/. Гаднаас цэргийн аюул нүүрлэсэн тохиолдолд Орос улс бидний анхны хүсэлтээр манай улсын аюулгүй байдлыг хангахад тусламж үзүүлнэ гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдлээ. Энэ тухай БелТа агентлаг мэдээлсэн байна.


А.Лукашенко Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй бямба гарагт утсаар ярьсан бөгөөд энэ үеэр хоёр тал дээрх тохиролцоонд хүрчээ.


Тэрбээр Беларусийн Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлагын төвд болсон зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ “цэрэг батлан хамгаалахын тухайд гэвэл, Холбооны улс ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд ОХУ-тай байгуулсан гэрээ бий, би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй үүссэн нөхцөл байдлын талаар нэлээд нухацтай удаан ярилцсан” гэж онцлон дурдлаа.   


Энэ үед хөрш Польш, Литва улсад НАТО-гийн цэргийн сургуулилт явагдаж байгааг Беларусийн Ерөнхийлөгч дурдаад “бид үүнийг огт харахгүй байх эсвэл тайван ажиглаж байж чадахгүй” гэжээ.


Үүний сацуу энэ асуудлыг өнгөрсөн онд хэлэлцэж, иймэрхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариу үйлдэл үзүүлэх төлөвлөгөөг боловсруулж байсан гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.


“Үүнтэй холбогдуулан баруун хил дээр байдал түгшүүртэй байгаа учраас Витебскээс Гродно руу агаарын десантын бригадыг шилжүүлэн байрлуулахыг би хүсч байна” гэж Лукашенко мэдэгджээ. 

Холбоотой мэдээ