Биткойны ханш 11 мянган ам.доллар давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-28 12:41:11

МОСКВА. /Coinmarketcap/. Биткойны ханш 2019 оны 8 дугаар сараас хойш анх удаа 11 мянган ам.долларын босгыг давжээ.


Орон нутгийн цагаар 06:14 цагт биткойны ханш 11.234 мянган ам.долларт хүрсэн байна. “Coinmarketcap” цахим хуудасны мэдээлснээр, биткойны зах зээлийн үнэлгээ нь 207.2 тэрбум ам.долларт хүрчээ.


Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн криптовалютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.

Холбоотой мэдээ