Аадар борооны улмаас зам сэтэрч автомашин үерийн усанд унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-14 17:27:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өчигдөр орой орсон аадар борооны улмаас Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урсаж үерт замын 3 дахь км-т байрлах ус зайлуулах хос төмөр бетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарч зорчиж явсан автомашин үерийн усанд унасан байна. Автомашины зорчигчид буусан учраас ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байна. Автомашиныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид татаж гаргасан байна. Мөн  Мөрөн-Улиастай чиглэлд аадар борооны улмаас сайжруулсан шороон авто замын 3.5 дахь км Дулаан цахилгаан станц орчим зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж сэтэрсэн байна.

Холбоотой мэдээ