Хариуцлагаа нэмэгдүүлж хором бүрээ анхаарахыг уриалав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-21 16:02:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас амралт, аялал, зугаалга эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд эцэг эхчүүд хариуцлагаа нэмэгдүүлж хором бүрээ анхаарахыг уриалав.

Мөн голын эрэг, гудамж талбай, уул, хад, малын бэлчээр, олон нийтийн газар, айл өрх, хашаа, байшин, зам, даваа, үзвэр, аялал зугаалга зэрэг нийгмийн орчин үйлчилгээ бүрт хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах нь чухал юм. Иймээс үе шаттай үзлэг, шалгалт, хяналтуудыг аймгийн МХГ, ЦГ, ГБХЗХГ, ОБГ, Хүүхэд хамгаалагч нарын баг хамтран явуулж эхэлжээ. 

Хэрэв ямар нэгэн сэжигтэй тохиолдол, зөрчил дутагдал, эрсдэлт хүчин зүйлс танд болон таны ойр орчимд тулгарвал нэн даруй 108 утсанд хандах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр анхааруулж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээ