Төв аймгийн хэмжээнд 61738 сонгогч бүртгэгдсэн

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-19 13:36:16

Төв/ МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох сонгогчийн нэрсийн жагсаалтаар Төв  аймгийн хэмжээнд 61738 сонгогч одоогийн байдлаар бүртгэгдсэн гэж Аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.


Төв аймгийн 27 сумын сонгуулийн хороонд 137,  96 хэсгийн хороонд 720 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.

Аймгийн сонгуулийн хорооноос, Төв аймаг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 14 тойрогт гурван мандаттай. Иймд сонгогчид нэр дэвшигчдээс өөрийн сонгохыг хүссэн зөвхөн гурван нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг. Харин гурваас цөөн буюу илүү нэр дэвшигчийг сонгосон тохиолдолд таны саналын хуудас хүчингүй болохыг онцгой анхаарах хэрэгтэй. Мөн сонгогчид саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай бөгөөд халдвар хамгаалалын аюулгүй байдлаа хангаж амны хаалт зүүх, нэг удаагийн бээлий өмсөж санал өгөх байр руу орох ёстой гэдгийг онцоллоо.

 

Мөн ОБ­­­ЕГ-аас ирсэн нэг удаагийн амны хаалт, бээлийг сумдын сонгуулийн хороонд хүргүүлэн ажиллаж байгаа гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ