Уул уурхайд олгодог тусгай зөвшөөрлийн тоо буурч байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-06-04 16:39:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд ашиглалтын 68, хайгуулын 25 тусгай зөвшөөрөл олгогджээ. 2009 оноос хойш уул уурхайд олгодог тусгай зөвшөөрөл буурах төлөвтэй байгаа талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Ашигт малтмалын болон цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 2008 онд 40 гаруй хувьтай байсан бол 2012 онд 25 хувь, 2016 онд 8,5 хувь болон буурчээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд олгогдсон уул уурхайн тусгай зөвшөөрлийг багасгах, аймаг орон нутгаа хамгаалах дорвитой бодлогыг шат дараатай барьж хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү дээрх байдлаар бууруулж чадсан байна.

2009 оны 6-р сарын байдлаар гэхэд л ашиглалтын 26, хайгуулын 170 зөвшөөрөл олгогдсон байжээ.

Холбоотой мэдээ