Бүх нийтээр мод тарихад уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 09:05:42

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг, Газрын тухай хуулийн 6-р бүлгийн 56.6 дахь заалтыг үндэслэж энэ сарын 07-нд бүх нийтээр мод тарина.

Нийтийн эзэмшлийн зам талбайн болон өөрийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг өргөнөөр оролцуулах зорилготой уг үйл ажиллагааны үеэр "Буянтай ээжийн төгөл",  "Нэг машин нэг мод" хөдөлгөөн , "Таван мод 10 бут", "Багачуудын бахархал", "Цэрэг эрсийн бахархал" төслөөс гадна төрөл бүрийн тарималын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт идэвхтэй оролцож, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг Зуунмод сумын засаг даргын тамгын газраас уриалав.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ