Б.Гейтс: Дэлхийн дахин нэг, хоёр жилээс нааш хэвийн амьдралдаа эргэн орохгүй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-28 14:52:51

ПАРИС. /Le Figaro/. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор тогтоосон хязгаарлалтыг цуцалснаар дэлхий дахин хэвийн амьдралдаа эргэн орно гэсэн үг биш юм. Дор хаяж нэг, хоёр жилийн дараа дэлхий дахин хэвийн амьдралдаа эргэн орно гэж үзэж байгаагаа “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдэгджээ.


“Бид нэг, хоёр жилээс нааш хэвийн амьдралдаа эргэн орохгүй. Хяналт, шалгалтын системийн тусламжтайгаар бид халдварын голомтыг даруй тодорхойлж, хяналт тавих боломжтой. Гэсэн хэдий ч хүмүүс коронавирусээр халдварлах вий гэж маш их болгоомжилж байгаа учир бид шууд хэвийн үйл ажиллагаандаа орох боломжгүй. Нас баралтыг зогсоох эмчилгээ, вакцин гарахаас нааш эрх баригчдын шийдвэр ч үүнд нөлөөлж чадахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.


“Эмчилгээний арга зүй дээр ажиллах нь маш чухал хэдий ч вакцин гаргаж байж л хэвийн амьдралдаа эргэн орох гол алхам болно. Манай сан вакцин гарган авах үйл явцад гол тоглогч болж байгаа бөгөөд бид мэргэжилтнүүдтэй холбогдож, үйлдвэрлэлийн хүчин чадлаа ашиглахыг тэднээс хүсэж, 7 тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжийг судлах, боломжтой бол 14 тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжийг авч хэлэлцэхийг хүссэн” гэж Б.Гейтс мэдэгджээ. 

Холбоотой мэдээ