Ахмадын байгууллагын төсвийг нэмэгдүүлэхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 09:31:10

Хөвсгөл аймагт сумдын ахмадын хороон дарга нарын нэгдсэн сургалт зөвлөлгөөн болж орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлаа хэлэлцэн, тулгамдаж буй асуудлаа хэлэлцжээ.

Энэ үеэр ахмадууд цаашид сумдын ахмадын байгууллагын төсвийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж, бодлогын хувьд дэмжих, холбогдох шийдвэр гаргаж өгөхийг аймгийн Иргэдийн хурлын дарга Т.Болдбаатараас хүсч байлаа.

Мөн 2011 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25-р тогтоол гарсан бөгөөд тогтоол гарснаар сумдын ахмадын байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан боловч сүүлийн үед энэ тогтоолын ач холбогдол, хүч нөлөө буурч байгаа гэдгийг сумдын ахмадын хороон дарга нар хэлж байлаа. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ