Аймгийн онцгой комисст “Арвижих-Увс” компани 3 сая төгрөг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-29 12:38:29

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж орон нутгийн “Арвижих-Увс” компанийн захирал Х.Сүхбаатар энэ сарын 28-нд аймгийн Онцгой комисст 3 сая төгрөг хандивлалаа.

Энэхүү хандивын мөнгийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Батсайхан нар хүлээн авч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй тус хамт олонд ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ.

“Арвижих-Увс” ХХК нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 20 гаруй жилийн түүхтэй, 100 гаруй ажилтан ажиллагсадтай, Увс аймгийн шилдэг компаниудын нэг бөгөөд 2012 онд “Монгол Улсын Тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарч байсан юм. Тус компанийн хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол 2015 онд Увс аймгийн 90 жилийн ойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнг барьж ашиглалтад оруулж байсан юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Түргэн сумын 320 хүүхдийн суудалтай гурван давхар сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулаад байна. 

Холбоотой мэдээ