УВС: Энэ жил хоёр сая орчим мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”
үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймаг энэ жил 1.9 сая орчим мод тарина.
Хаврын мод тариалалт энэ долоо хоногоос эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Байгаль орчны газраас иргэдийг мод тарих ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа. Энэ
жилийн хавар болон намрын мод тарилтаар 1.9 сая орчим мод аймгийн хэмжээнд
тарихаар төлөвлөсөн бөгөөд голын татам, уулын ойжуулалтыг түлхүү хийх юм.
Тарьц суулгацын
хувьд одоогор 1.8-4 сая орчим нөөцтэй байна. Аймгийн хэмжээнд 38 иргэн, 18 аж
ахуйн нэгж байгууллага 37 төрлийн мод, бут, сөөгийг үржүүлж, тарьц суулгацыг
бэлтгэж байна.
Увс аймаг 2022-2030
онд нийтдээ 20 сая мод тарихаас 2025 оны жилийн эцсийн байдлаар 691 мянга орчим
мод тарьж, гүйцэтгэл 25 орчим хувьтай байгаа юм.