УВС: Төл бойжилт 97.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-23 14:19:08

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт хээлтэгч малын 48.7 хувь нь төллөжээ.


Увс аймгийн хэмжээнд энэ жил нийт 1 сая 43 мянга гаруй хээлтэгч төллөхөөс одоогоор 503,470 нь төллөжээ. Гарсан төлийн 97.9 хувь нь бойжиж байна. Тодруулбал, 2512 ботго, 7347 унага, 25,738 тугал, 242,014 хурга, 215,147 ишиг бойжиж байгаа бол 2559 ингэ, 7502 гүү, 25,984 үнээ, 246,413 хонь, 221,012 ямаа төллөжээ.


Нийт малын 0.45 хувь буюу 11,920 толгой мал хорогдоод байна. Аймгийн хэмжээнд оны эхэнд 2,611,340 толгой мал тоолуулснаас одоогоор 46 тэмээ, 1019 адуу, 1033 үхэр, 4533 хонь, 5289 ямаа хорогджээ.


Том малын зүй бус хорогдол бүх суманд бүртгэгдэж байгаа боловч Өмнөговь, Цагаанхайрхан суманд харьцангуй их байна. 

Холбоотой мэдээ