Зам тээврийн ослоор 20 хүн гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dusem11@yahoo.com
2020-01-25 15:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нэгдүгээр сарын 20-24-нд нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн аваад байна.


Үүнээс зам тээврийн 866 ослын шинжтэй дуудлага мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, 20 хүн гэмтэж бэртсэний 4 нь хүүхэд байгаа аж. Мөн хяналт шалгалтын үеэр 61 согтуу жолоочийг илрүүлснээс, 11 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсныг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.


Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17.6 хувиар, тус тус өсч, гэмтсэн хүн 4.7 хувиар, хүний амь насаа алдсан осол дөрөв дахин буурчээ.

Холбоотой мэдээ