К.Гон ачаанд нуугдан Японы хилийг давсан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-06 11:32:46

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа хувийн нисэх онгоцны ачаанд нуугдан Японы хилийг давсан гэж Туркийн “Aksam” сонинд өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


К.Гоныг Туркийн агаарын тээврийн компанийн хувийн нисэх онгоцонд суун Японы хилийг хууль бусаар давж, өнгөрсөн даваа гарагт Ливанд очсон хэмээн үзэж байгаа юм. Түүнийг барьцаагаар сулласан нөхцөлүүдэд бусад улс орон руу аялахыг хориглосон заалт багтсан байжээ.


"Америкийн хоёр иргэн Дубай хотоос анх нисэх онгоцонд сууж, Осака хот руу ниссэн байна. Тухайн үед уг нисэх онгоцонд аудио төхөөрөмж хийх зориулалт бүхий хоёр том хайрцаг байжээ. Уг хайрцагнуудыг Осака хотын нисэх онгоцны буудлын рентген төхөөрөмжөөр шалгах боломжгүй байсан тул гар төхөөрөмжийг ашиглан шалгасан байна. Улмаар К.Гон хайрцагнуудын тусламжтайгаар Японы хилийн шалган нэвтрүүлгийг давсан" гэж эх сурвалжуудын мэдээлснийг иш татан Aksam” сонинд нийтэлжээ. 


Мөн Америкийн хоёр иргэн өөрсдөдөө саад болохгүй байхыг онгоцны үйлчлэгчдээс хүссэн бөгөөд нислэгийн үеэр зочны өрөөнд орж ирэхгүй байхыг хүсжээ. Уг хоёр иргэнийг Истанбул хотоос хоёр дахь онгоцонд суух үед уг үйл ажиллагаанд оролцохгүй байхыг агаарын тээврийн компанийн өндөр албан тушаалтан хөлгийн багийнханд үүрэг болгожээ. Туркийн хууль сахиулагчид уг төлөөлөгчийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ