АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээг түр зогсоожээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-02 10:02:57

ВАШИНГТОН. /Axios/. АНУ "Хонконг дахь ардчилал ба хүний эрхийн тухай хууль" баталсантай холбоотойгоор АНУ болон БНХАУ-ын худалдааны хэлэлцээр байгуулах зорилготой яриа хэлэлцээ түр хугацаанд зогсжээ. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжууд мэдэгдсэн байна.


“Хонконгийн тухай хуультай холбоотойгоор худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ одоогоор түр зогсоод байгаа” хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.


Түүнээс гадна АНУ-аас өмнө нь ногдуулсан гаалийн татварыг цуцлах, худалдааны гэрээг хэрэгжүүлэх механизм, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад олгох БНХАУ-ын эрх баригчдын баталгаатай холбоотой хэд хэдэн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг “Axiosцахим хуудсанд цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ