"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-12-01 12:10:43

АНКАРА. /Anadolu/. “Туркийн урсгал” хий дамжуулах хоолойг нэгдүгээр сарын 8-нд ашиглалтад оруулахаар товлолоо гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган бямба гарагт мэдэгджээ.


Энэ тухай тэрбээр Азербайжанаас Турк болон Европт хий дамжуулах "TANAP" хоолойг нээх ёслолын үеэр мэдээлсэн байна. Гректэй хил залгаа оршдог Эдирне хотод болсон уг арга хэмжээг NTV телевизээр шууд дамжуулжээ. “Мэдээж бид бас нэгэн чухал алхмыг хийх нь гарцаагүй. Нэгдүгээр сарын 8-нд Истанбул хотод бид “Туркийн урсгал” гэж нэрлэдэг хийн хоолойг ашиглалтад оруулна” гэж Эрдоган хэлсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын эхээр Туркт айлчлахаар төлөвлөж байгаа тухай түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлжээ, 


Хуваарийн дагуу 2019 онд багтаан хийх ёстой ашиглалтад өгөх ажил дуусах шатандаа орсон гэж "Газпром" компани 11 дүгээр сарын 19-нд мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ