Өнгөрсөн сард 176 ихэр хүүхэд мэндэлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-11-15 14:38:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн сард 6640 эх амаржиж, 6729 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3477 нь эрэгтэй, 3252 нь эмэгтэй, 176 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3362 грамм, дундаж өндөр 51 см байна. Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4 хувь нь 20 хүртэлх насны, 92.1 хувь нь 20-39 насны, 3.9 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

 

Холбоотой мэдээ