Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-24 21:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Азербайжаны Баку хотноо болж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын хуралд оролцож, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, байр суурийг танилцуулав.


Тэрбээр үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлт, хөдөөгийн эмэгтэйчүүд, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол, нийгмийн хөгжил дэх хоршооллын гүйцэтгэх үүрэг зэрэг олон улсын тавцанд Монголын санаачлан хэрэгжүүлдэг ажлуудыг Эвсэлд нэгдэх хөдөлгөөний гишүүд дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.


Мөн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг  танилцуулав. Түүнчлэн энэ оны зургаадугаар сард болсон “Зүүн хойд Ази дахь залуучууд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт анхны бүс нутгийн семинарын үр дүнгийн талаар мэдээллээ.

Холбоотой мэдээ