Турк улсаас Өмнөд Судан руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-02 09:36:05
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн Улаан хавирган сар, Гамшгийн онцгой байдлын удирдлагын газраас хоол хүнс болон шаардлагатай эд материалын 40 тонн тусламжийг ачсан хоёр нисэх онгоцыг Өмнөд Судан руу илгээжээ.


Өмнөд Судан дахь Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн дарга Юсуф Али Абидын мэдээлснээр, тусламжийг нийслэл Хартум хотын хойд хэсэгт амьдардаг гэр бүлүүд болон Суданы дөрвөн мужид тараах аж. 


Өмнөд Суданд нүүрлэсэн үерийн гамшигт 245 мянган хүн өртөж, 32 мянга гаруй барилга байшин сүйдсэн гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ