Хятадад зам тээврийн ослын улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-01 12:20:43
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. Хятадын зүүн нутгийн Жянсү мужийн хурдны зам дээр явж байсан автобус ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас 36 хүн амиа алджээ.


Жянсү мужийн Исин хотын ойролцоо 69 зорчигчтой автобус эсрэг урсгал руу гэнэт чиглэлээ өөрчилсний улмаас ачааны автомашинтай мөргөлдсөн байна.


Автобусны нүүрэн талын хэсэг ихээхэн эвдэрснийг тухайн үеийн дүрс бичлэгүүд харуулжээ. Цагдаагийн ажилтнуудын таамаглаж буйгаар, автобусны дугуй хагарсан нь ослын шалтгаан болжээ.

Холбоотой мэдээ