Д.Трампыг агуу ерөнхийлөгч гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 07:59:29

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дональд Трампыг агуу ерөнхийлөгч бөгөөд Энэтхэгийн жинхэнэ нөхөр хэмээн үзэж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Техас муж улсын Хьюстон хотод үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


“Төрийн тэргүүн Америкийн ард түмэн, энх тайвны төлөө ихийг хийсэн” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд зогсож байсан Н.Моди хэлжээ. Хьюстонд болсон арга хэмжээг Н.Моди урьд өмнө нь байгаагүй, онцгой арга хэмжээ хэмээн үзэж байгаагаа мөн илэрхийлсэн байна. 


Энэтхэгийн Ерөнхий сайд ням гарагт Хьюстон хотод Америкийн эрчим хүчний салбарын компаниудтай эрчим хүчний аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцжээ. Түүнчлэн АНУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тэрбээр Энэтхэг гаралтай Америкийн иргэдэд хандан үг хэлэх, Д.Трамптай уулзалт хийхээр төлөвлөсөн байжээ. 

Холбоотой мэдээ