Орон нутгийн замд  осол гарч хоёр хүний амь эрсдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-08 12:55:41

Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуурын дэргэдэх замд "4-56 УБЛ" улсын дугаартай “Huindai Portor” автомашин, "5-64 ОРХ "улсын дугаартай “Huindai Gress”  автомашинтай мөргөлдсөнөөс нэг хүн газар дээрээ  нас барж таван хүн гэмтжээ.

 Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очин ажиллаж гэмтсэн таван иргэнийг ГССҮТ-д  авчран эмчилгээнд оруулжээ. 35-40 настай  Б эмнэлэгт хүргэгдэн ирсэний дараа нас барсан байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ