Жон Болтоны халааг авах нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-11 13:12:46

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны халааг авах боломжтой нэр дэвшигчдийг Цагаан ордон хэлэлцэж байна. Одоогийн байдлаар 10 хүний нэрийг тодруулаад байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт шийдвэрээ гаргахдаа урт жагсаалтаас сонголтоо хийх төлөвтэй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидлигийн мэдээлснээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг шинээр томилох хүртэл Ж.Болтоны үүргийг түүний орлогч Чарльз Купперман түр орлон гүйцэтгэх ажээ.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд нэр дэвшиж буй хүмүүсийн нэрсийг дурдвал,

  • Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайан Хук,
  • Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогчийн албыг нэг жил хашсан Хошууч генерал Рикки Уодделл,
  • БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун,
  • Цагаан ордны Хэрэг эрхлэх газрын даргын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роб Блэр,
  • АНУ-аас Герман улсад суугаа Элчин сайд Ричард Гренелл,
  • АНУ-аас Нидерланд улсад суугаа Элчин сайд Пит Хоекстра,
  • Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Кит Келлог,
  • Чөлөөнд гарсан Хурандаа Дуглас Макгрегор,
  • Чөлөөнд гарсан Генерал Жек Кин,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга асан Фред Флитц нар багтаж байна. 
Холбоотой мэдээ