"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 19:25:28
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /VOA/. АНУ-ын интернет худалдааны тэргүүлэгч "Amazon" компани ирэх оны эхээр 30 мянга буюу тус компанийн нийт ажилтны 5 хувьтай тэнцэх хэмжээний ажилтан шинээр авах зорилгоор ирэх долоо хоногоос улс даяар хөдөлмөрийн яармаг зохион байгуулахаар болжээ.


"Amazon" компани жилийн 100 мянган ам.доллароос дээш цалинтай програм хангамжийн инженерээс эхлүүлээд цагийн 15 ам.долларын цалинтай интернет захиалгыг багцлах, хүргэлтийн ажилтан зэрэг бүх төрлийн ажлын байран дээр ажилтан шалгаруулж авах аж. Тус компанийн мэдээлснээр, санал болгож буй ажлын байруудад бүтэн болон цагаар ажиллах боломжтой юм.


Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагуудыг энэ сарын 17-оос Виржиниа муж улсын Арлингтон, Массачусетс муж улсын Бостон, Техас муж улсын Даллас, Теннесси муж улсын Нашвилл, Иллинойс муж улсын Чикаго, Вашингтон муж улсын Сиэтл хотод зохион байгуулна гэж компани мэдэгдэлдээ дурджээ.


"Amazon" нь дэлхий даяар нийт 650 мянга гаруй ажилтантай, “Walmart” компанийн араас ордог АНУ-ын хоёр дахь том ажил олгогч компани юм.

Холбоотой мэдээ