“Марсель” баг “Ницца”-г хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-29 16:04:04

МОСКВА. /РИА Новости/.  Францын аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар тойргийн тоглолтод “Марсель” баг “Ницца” багийг хожжээ.


“Ницца”-гийн талбайд болсон тоглолт 2:1 онооны харьцаатай зочин багийн хожлоор өндөрлөжээ. Гучин нэг дэх минутад Дарио Бенедетто гоол оруулсан бол Димитри Пайет 73 дахь минутад торгуулийн цохилтоор гоол хийсэн байна. Харин эзэн багаас Вилан Сиприен 66 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулжээ. 

Холбоотой мэдээ