Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-17 10:59:08

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хагас жилийн байдлаар ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 786 болж, өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй хувиар буурчээ.

Аймгийн хэмжээнд 429 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 55 хувийг эзэлж буй. Хөдөлмөр эрхлэлтийн газарт бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 60 орчим хувиар буурсан байна.

Харин бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 18 хувь нь 15-24 нас, 30 хувь нь 25-34 нас, харин 22 хувь нь 45-54 нас, 60 дээш насны ажилгүйчүүд хоёр хувийг эзэлжээ.

Ажилгүйчүүдийн 1.7 хувь нь боловсролгүй байгаа бол 50 гаруй хувь нь бүрэн дунд, 20 гаруй хувь нь дээд боловсролтой хүмүүс юм. Иргэд улирлын чанартай барилга, зам засварын ажлуудад зуучлуулан ажилд ордог.  Харин өвөл, хаврын улиралд ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо бага зэрэг өсдөг хэмээн аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ