Хөвсгөл нуурт тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-24 16:15:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. 

Сургалтад Хөвсгөл нуурт тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 орчим аж ахуйн нэгж иргэн буюу 70 гаруй завьчин оролцож байна. Энэ үеэр усан замын тээврийн аюулгүй байдлыг хангуулах, завьчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, дадлага хосолсон сургалтыг хийж байна.

Тухайлбал эрсдэл тохиолдсон үед үйлчлүүлэгчид хамгийн түрүүнд үзүүлэх анхан шатны тусламж, гадаад дотоодын жуулчид иргэдтэй хэрхэн харьцах, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах зэрэгт суралцаж байна. Мөн завьнуудад хяналт шалгалт хийж эвдрэлтэй бүрэн бусыг нь үйлчилгээнээс хасах ажээ. 



Холбоотой мэдээ