Хонь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-19 07:57:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 17. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. 

Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй  
Суудал: Хий  

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ. 

Холбоотой мэдээ