Сүхбаатар аймгийн сумдын баяр наадам ирэх сарын 06,07-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-17 09:54:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 77 жилийн ойн баяр наадмыг тус аймгийн бүх суманд ирэх сарын 06, 07-ны өдөр тэмдэглэхээр болжээ. 

Харин аймгийн баяр наадмыг 2019 оны 07 дугаар сарын 09,10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Үүнтэй холбогдуулан сумдын баяр наадмыг аймгийн баяр наадмаас өмнө буюу дээрх өдрүүдэд тэмдэглэхээр болсон байна.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүн батлагдсан, бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. 

Холбоотой мэдээ