Татварын хөнгөлөлт үзүүлдэг улсуудын жагсаалтаас Энэтхэгийг хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. Энэтхэгийг энэ сарын 5-наас Хөнгөлөлтийн ерөнхий
системийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлдэг орнуудын жагсаалтаас хасах
шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргажээ. Энэ тухай Цагаан ордны
мэдэгдэлд дурджээ.
Хөнгөлөлтийн ерөнхий систем нь АНУ-ын эрх баригчдын тодорхой шалгуурт
нийцэж буй худалдааны түншүүддээ АНУ-д өргөн хэмжээний бараа бүтээгдэхүүндээ гаалийн
татваргүй нийлүүлэлт хийх эрхийг өгдөг төрийн хөтөлбөр юм. Хөнгөлөлтийн ерөнхий
системийн хүрээнд 2017 онд Энэтхэгийн АНУ-д гаалийн татваргүй нийлүүлсэн
экспортын хэмжээ 5.6 тэрбум ам.доллар давжээ.