БИНХ-д иргэдийн оролцоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-27 10:48:01

Төв  /МОНЦАМЭ/. 

Баруун Зуунмод баг /зургаадугаар баг/ нь 3400 гаруй иргэн, 1020 өрхтэй томоохон багуудын нэг юм

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Багийн иргэдийн нийтийн хурал (БИНХ)-д иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдыг багийн хуралд оролцох нөхцөлийг бүрдүүлж, цалинтай чөлөө олгох үүрэг чиглэлийг хэлтэс, агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад өгсөн байна

Энэ сарын 24-нд болсон БИНХ-д төрийн албан хаагчдын оролцоо нэмэгдсэнээр 100 гаруй иргэн оролцжээ. 

Иргэд энэ хурлаар амьдрах нөхцөл боломжоо дээшлүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлүүлэх, харилцан санал бодлоо хуваалцах, үзэл бодлоо илэрхийлж, шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой аж. БИНХ нь иргэд төртэй харьцах анхан шатны байгууллага бөгөөд төр-иргэний халуун уулзалт яриа өрнөдөг байна. Иймд БИНХ-д иргэдийн оролцоо маш чухал юм.

        Энэ удаагийн хурлыг 2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг нэгтгэж эрэмбэлэх, өмнөх хурлаас гарсан саналын хэрэгжилт, явцын талаар мэдээлэл өгөх, төрийн болон ТББ-ын мэдээлэл, хуулийн талаар мэдээлэл хийх сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

          БИНХ-ыг улиралд нэг удаа, жилдээ 4-өөс доошгүй удаа зохион байгуулдаг ажээЭнэ үеэр Зуунмод сумын ЗДТГ-ын газрын даамал Р.Жавзандолгор улсын хэмжээнд хаягийн шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан 2019 онд Баруун Зуун мод багийн айл өрхийн хашааг хаягжуулах тухай мэдээллийг өгсөн байна.

Холбоотой мэдээ