Каракасын ойролцоо “цэрэг-эдийн засгийн бүс” байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-24 11:29:53

КАРАКАС. /АР/. Венесуэлийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр нь Зэвсэгт хүчин болох ёстой бөгөөд хойд нутагт “цэрэг-эдийн засгийн онцгой бүс” байгуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.


“Сахилга баттай, зохион байгуулалттай, үйл ажиллагаа явуулах чадвар бүхий Зэвсэгт хүчин нь Венесуэлийн эдийн засгийг хөгжүүлэх супер тусгай хөдөлгүүр болох боломжтой. Улс оронд чухам ийм хөдөлгүүр хэрэгтэй байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


“Үндэсний хөгжлийн зорилгод хүрэхийн тулд бидэнд хүчтэй эдийн засаг хэрэгтэй бөгөөд Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг даалгавруудын нэг болох хүчтэй эдийн засгийг бий болгоход туслах юм" гэж Мадуро нэмж хэлжээ.


Эдийн засгийн онцгой бүсийг Венесуэлийн нийслэл Каракас хотын ойролцоо Арагуа мужид байгуулах аж.


Холбоотой мэдээ