Төв аймгийн Баян суманд “Хязаалан” насны морьдын уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-09 13:19:11

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян сумын "Зандан ширээ" Морин спорт уяачдын холбоо (МСУХ)-ны нэрэмжит хурдан "Хязаалан" насны морьдын уралдаан энэ амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.

Хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Д.Пүрэвсамбуугийн хүрэн хязаалан түрүү магнайд , аман хүзүүнд тус сумын уяач Б.Энхболдын халтар хязаалан ирсэн бол айргийн гурав, дөрөв, тавд Б.Энхболдын зээрд халзан хязаалан, Баян сумын уяач Б.Батзориг, Ц.Баярцэнгэл нарын халтар хязаалангууд хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлуулжээ.

Торгон жолоогоо өргүүлэн түрүү, аман хүзүү, айрагт хурдалсан морьдын бай шагналыг Төв аймгийн Баян сумын Засаг дарга Ц.Энхбаатар, орлогч М.Мөнх-Эрдэнэ болон "Зандан ширээ" МСУХ-ны тэргүүн С.Одбаяр нар гардуулсан байна.

Төв аймгийн Баян сумын уяачид  "Зандан ширээ" Морин спорт уяачдын холбоог  энэ өнгөрсөн 4 дүгээр сард байгуулсан бөгөөд "Хязаалан" морьдын уралдаанаар холбооны ажлаа эхлүүлж  байгаа ажээ.


Холбоотой мэдээ