Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун агаарын цэргийн ангид
зочилж, нислэгийн сургуулийг шалгасан тухай тус улсын төв цахилгаан мэдээний
агентлаг /KCNA/ лхагва гарагт
мэдээлжээ. Тэрбээр сүүлийн таван сард анх удаа цэргийн үйл ажиллагаанд шалгалт
хийсэн нь энэ юм.
Ким Жөн Ун Солонгосын
Ардын армийн агаарын довтолгоо болон нисэх онгоц эсэргүүцэгч хүчний 1017-р ангид зочлох
үеэрээ нисгэгчдэд “нис хөөр, хүнд хэцүү агаарын байлдааны бэлтгэл хий” хэмээн
үүрэг өгчээ. Мөн тэрбээр, нөхцөл байдал,
хүрээлэн буй орчноос үл хамааран ямар ч төрлийн байлдааны даалгаврыг явуулахад
бэлэн байгаад сэтгэл ханамжтай байна гэж хэлснийг “KCNA” агентлаг уламжилжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард БНАСАУ-ын
удирдагч шинээр зохион бүтээсэн орчин үеийн
тактикийн зэвсгийн туршилтыг үзсэнээс хойш анх удаа цэргийн ажиллагаанд шалгалт
хийж буй нь энэ ажээ. Түүнийг Чой Рён Хэ тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид дагалдан явсан байна.
Ким Жөн Ун
өнгөрсөн хоёрдугаар сард Солонгосын Ардын армийн ойн баярыг тохиолдуулан Ардын
зэвсэгт хүчний яаманд зочилсон боловч зөвхөн үг хэлсэн юм.