“Нярай судлалын тасаг” шинээр нээснээр 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-26 10:18:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох Нярайн тасгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцлаа. 

Ховд аймгийн БОЭТ нь энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  “Нярай судлалын тасаг шинээр нээснээр нийт 413 нярайд үйлчилсэн байна. Үүнд, нийт төрөлт 409 байжээ. Одоогийн байдлаар нярайн тасагт төрсний дараах  эрчимт  эмчилгээнд  8, дутуу нярай, эмгэг нярайн өрөөнд 4 нярай  эмчлүүлж байна.

Тус тасгийн хамт олон эхний 3 дугаар сарын байдлаар 7 нярайд  сурфактант  эмчилгээ  хийснээс 6 нь амжилттай болсон ба 358 хүнд оноштой нярайг эмчилжээ. Үүнээс өдөрт дунджаар 5 нярайн биеийн ерөнхий байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр үнэлгээтэй эмчлэгджээЭдгээр үзүүлэлтээс  дүгнэхэд, тус  тасгийг  нээж, 24 цагаар  нярайн  нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсэнээр 0-28  хоногтой  нярайд  үзүүлэх  тусламжийн чанар сайжирч байна гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.  

Мөн 2018 онд Ховд аймгийн БОЭТ-д  дутуу  төрөлт  7,8 хувьтай байсан. Энэ нь цаашид  "Эрүүл эцэг  эхээс - Эрүүл  хүүхэд" гэсэн зорилт дэвшүүлэн,  анхаарч ажиллах  шаардлагатай байгааг харуулж байна. Нөгөө талаас тулгамдаж буй асуудал нь нярайн эмч нар 24 цагаар тусдаа жижүүрт гардаг болсноор байгууллагын төсөвт 55-60 сая төгрөгийн  зардал  нэмэгдэж  гарах төлөвтэй байгаа  зэрэг  бэрхшээлийг  ЭМЯ, аймаг орон нутгийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байна гэж  тасгийн хамт олон онцлон хэллээ.  

Энэ үеэр Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх “төсөл”-ийн хүрээнд мьсгалын аппарат" олгож,  яаралтай  угсарч  суурилуулан нэг нярайг аппаратад авч нэг ч гэсэн бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхийн төлөө сэтгэл зүтгэл, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа Анагаах  ухааны доктор Ц.Солонго эрхлэгчтэй Нярай судлалын тасгийн хамт олонд БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох ажлын амжилт хүсэв.  



 


Холбоотой мэдээ