Цамбагарав багийн зарим айлын хашаа усанд автлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-19 20:27:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт цаг агаар дулаарч, голын мөс эрчимтэй хайлж байгаа учраас Жаргалант сумын Цамбагарав багийн зарим айл өрхүүдийн хашаа усанд автсан байна. Одоогийн байдлаар айл өрхүүд эд материалаар хохироогүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Айл өрхүүдийг шар усны үерээс хамгаалах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын ЗДТГ, аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хамтран Цамбагарав багийн 10 дугаар гудамжны 12 тоот хашаанаас Буянт голын бага гүүр, ойн бүс, төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 1000 уут элсээр усны хаялага буюу далан босгожээ. Цаашид малчид, тээвэрчид, ард иргэдийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар аймгийн УЦУОШТ‑өөс онцгойлон анхааруулж байна.  

Холбоотой мэдээ