Багш, сурагчид эко тор үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-18 12:16:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захиргаанаас санаачлан нийллэг хальсан уутны хэрэглээг халах, орон нутгийнхаа хэрэглэгч, үйлдвэрлэгчийг цаасан болон даавуун тороор хангах зорилгоор бичил үйлдвэрлэлийг сургууль дээрээ явуулж эхэллээ.

Тус сургуулийн багш нар, 9-12 дугаар ангийн сурагчид хамтран өдөрт 200 ширхэг бор цаасан тор, 30-40 ширхэг даавуун тор хийж, зах зээлд 200-2500 төгрөгөөр худалдаалж байна. 

Тэд худалдаанд гаргасан торныхоо орлогыг сургуулийн материаллаг баазыг сайжруулах, техник тоног төхөөрөмж шинэчлэх, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зэргээр ашигладаг гэнэ.  

Эко тор үйлдвэрлэлийн үр дүнд тус сургуулийн сурагчид оёдлын цахилгаан машин ашиглаж сурсан ба эсгүүр, оёдол хийх аргад суралцаж, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлж, өөрсдийгөө хөгжүүлж байна.  


 


Холбоотой мэдээ