Байтаг багийн Харганат хэмээх газраас цэнэгтэй гранат олджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Харганатай хэмээх газраас гуравдугаар сарын 14-ний өдөр идэвхтэй буюу цэнэгтэй гранат олджээ.
Гранатыг Байтаг багийн малчин Ж.Сүхбаатар малаа хариулж яваад олжээ. Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 4 дүгээр Заставт дуудлага өгсний дагуу гранатыг тус суман дахь Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид аюулгүй хүлээн авч шинжилгээнд явуулсан байна.