“Өөрчлөлтийг өөрөөсөө” бүжгийн тэмцээнд 600 гаруй эмэгтэй оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-08 23:18:30

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын ИТХЗДТГ-аас “Өөрчлөлтийг өөрөөсөө” эмэгтэйчүүдийн нэгдсэн бүжгийн тэмцээн |флаш моб| зохион байгууллаа. 

Бүжгийн тэмцээний зорилго нь нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүх насны эмэгтэйчүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байв.

Тус бүжгийн тэмцээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 27 байгууллагын 600 гаруй эмэгтэй ажилтан оролцсон байна. Үүнээс тэргүүн байрт 13 дугаар цэцэрлэг, дэд байрт ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, гуравдугаар байрт лаборатори 1 дүгээр сургууль, тусгай байрт 2, 11 дүгээр цэцэрлэгийн хамтарсан баг шалгарлаа. Мөн шилдэг хөгжөөн дэмжигч багаар ерөнхий боловсролын 2 дугаар сургууль шалгарч, шагналаа гардан авсан юм.

  


Холбоотой мэдээ