Цэргийн штабын даргын нэрэмжит шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-04 14:36:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргын нэрэмжит шагналаар зарим сумдын ЗДТГ-ын дарга нарыг шагналаа.

Батлан хамгаалах хууль тогтоомжийг сум, орон нутагтаа хэрэгжүүлэх ажилд идэвх зүтгэл гарган манлайлж ажилласан Нарийнтээл сумын ЗДТГ-ын дарга Б.Ичинноров, Бүрд сумын ЗДТГ-ын дарга Г.Гачмаа, Хархорин сумын ЗДТГ-ын дарга Д.Долгормаа, Баруунбаян-Улаан сумын ЗДТГ-ын дарга Б.Доржнямбуу нар энэхүү шагналын эзэд болов.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан нар гардуулан өглөө.

Холбоотой мэдээ