“Эх орончдын өдөр”-т зориулсан бөхийн барилдаанд Аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-02 17:59:47

Ховд /МОНЦАМЭ/ Монголын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр"-т зориулсан Хүчит бөхийн барилдаан спортын төв ордонд боллоо. Барилдаанд аймаг, сум, цэргийн цолтой 64 бөх барилдсанаас Чандмань сумын харьяат, ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Манхан сумын харьяат сумын начин Д.Мөнгөнсүх үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Буянт сумын харьяат, аймгийн начин Ц.Дармаабазар, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, сумын заан Т.Төрболд нар тус тус шалгарав. Энэ үеэр “Уран гараа дэвээтэй бөх"-өөр Мянгад сумын харьяат, сумын заан Г.Галдөл, “Уран барилдаантай бөх”- өөр Эрдэнэбүрэн сумын харьяат, залуу бөх Г.Даваасүрэн нар шалгарлаа.

Бөхийн барилдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.ДүгэржавХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа болон үе үеийн бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд үзэж сонирхсон юм. Шагналыг удирдах ажилтнууд гардуулан өгч, баяр хүргэлээ. 


Холбоотой мэдээ