“Алдар”-ын аварга шалгаруулах барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-29 10:45:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны аварга шалгаруулах барилдаанд Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх дэслэгч улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бөх дэслэгч улсын начин Ц.Чимиддорж үзүүрлэв.


Харин их шөвөгт Зэвсэгт хүчний 337-р ангийн бөх ахмад у/х Б.Одгэрэл, Зэвсэгт хүчний 034- р ангийн бөх аймгийн арслан Х.Цогтгэрэл нар шалгарлаа. Энэ барилдаанд улсын харцага Б.Одгэрэл улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Ш.Мөнгөнбаатар нараар магнайлуулсан хүчит 64 бөх уран мэхийг уралдуулж хүчийг үзэн барилдсан юм. Барилдааны дунд шөвөгт улсын начин Баянмөнх, а.а Тайван а.х Сосорбарам а.н.н Амарсайхан нар шалгарлаа.

Холбоотой мэдээ