УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг нар Хөвсгөл аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 18:18:11

Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг нар ажиллаж  намрын чуулганаар баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тус аймагт нийт 46840 хүүхэд байгаагаас 24 мянга нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 9800 цэцэрлэгийн насны хүүхдүүдийн  83 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа гэнэ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөгтэй холбоотой харилцааг зохицуулна.

Түүнчлэн эрүүл мэндийн орчинд эмчийн үзлэгээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрвэл холбогдох газарт нь мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцохоор тусгасан гэдгийг гишүүд хэлж байлаа.

Б.Гантуяа


 

Холбоотой мэдээ